Үрчлээ үүсэхэд нөлөөлдөг бидний зуршилууд
Толинд харах бүрт зовхины дор нэг үрчлээс нэмэгдээд байгаа мэт санагдаж, залуу толигор арьс минь өдөр өдрөөр гундаж байна хэмээн санаа зовсоор найз нөхдийн зөвлөгөө, элдэв сурталчилгаанд итгэж үнэтэй, сайн гэсэн бүхнийг хэрэглэсэн ч үр дүнд хүрч өгөхгүй байна уу? Тэгвэл энэ бүхэн магадгүй бидний өдөр тутмын зуршилаас үүдэж байгаа юм биш биз? Бүсгүйчүүддээ үүрчлээ үүсэхэд нөлөөлдөг бидний зуршилуудыг хүргэе.
1. Нарны тос түрхэхгүй байх. Тийм ээ, нар гэдэг бидний амьд оршихуйн үндэс. Гэхдээ нарнаас ирж буй хэт ягаан туяа бидний арьсанд ямар их хор нөлөөтэй гээч! Ази хүний нимгэн цагаан арьс нарны хэт ягаан туяанаас ердөө 15минут л хамгаалах чадвартай байдаг, иймээс бидэнд нэмэлт хамгаалалт хэрэгтэй байдаг. Нарны хэт ягаан туяанаас үүдэж үрчлээнээс гадна арьсны хавдар үүсэх аюултай тул наранд гарахаас өмнө нарны тос хэрэглэж заншаарай.
2. Хангалттай хэмжээнд унтаж амрахгүй байх. Мэдээж бид хангалттай хэмжээнд нойр авч чадахгүй бол бие сульдаж, ядардаг. Гэтэл үүнээс гадна сайн унтаж амраагүй тохиолдолд бидний бие кортизол гэх дааврыг үйлдвэрлэж, улмаар энэхүү даавар нь арьсны эсийг гэмтээдэг байна. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8цаг унтах нь хангалттай учраас нойроо бүтэн авснаар арьсаа илүү эрүүл, уян хатан байлгах боломжтой байна.
3. Дутуу цэвэрлэгээ. Магадгүй заримдаа нүүрээ цэвэрлэлгүй унтах, эсвэл дутуу цэвэрлэсэн болоод унтаад өгдөг юм биш биз? Ядарсан ч гэсэн оройн цэвэрлэгээг алгасахгүйгээр, бүрэн цэвэрлэж байж нойрсож байх хэрэгтэй шүү. Сүүлийн үед бүх цэвэрлэгээг нэг дор багтаасан мицелляр ус, салфетик зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан учраас үнэхээр ядарч, залхуу хүрсэн үедээ хааяа нэг хэрэглэхэд тохиромжтой гэдгийг дуулгахад таатай байна.
4. Хооллолт. Гоолиг эрүүл биеийн нууц мөн адил арьсанд ч нөлөөлдөг. Өглөөний цайг алгасаж хэзээ ч болохгүй, өдрийн хоолонд жигнэж болгосон уургаар баялаг хүнс хэрэглэж, оройдоо жимс, жимсгэнэ тараг зэргийг хэрэглэх, ус тогтмол уух нь таныг илүү эрч хүчтэй бас залуу сайхан бие, арьсыг тань эргүүлэн өгөх болно.
5. Алчуур болон дэр. Өглөө оройд нүүрээ угаасны дараа алчуураар хөнгөн дарж, усыг нь авдаг, орой бүр унтахдаа дэрээ дэрлэнэ. Энгийн бидний хийдэг үйлдэл хирнээ энэхүү алчуур болон дэрний ариун цэврийг өндөр сахих нь нүүрэн дээр батга гарах, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тань туслана.
6. Нүдээ нухах, духаараа харах гэх мэт үйлдлүүд. Хэрвээ та хараа муутай бол холын зүйл харах бүртээ шилээ зүүх хэрэгтэй, учир нь бид холын зүйл харах гэж хичээхдээ духаа үрчийлгэн, нүдээ онийлгодог ба өдөр тутамд байнга давтагдснаар өнөөх үрчлээ тань үүсэхэд нөлөөлнө. Мөн нүдээ нухах, уйлах, стрессдэх нь үрчлээ үүсэхэд нөлөөлдөг учраас аль болох сэтгэл зүйн хувьд тайван байж, нүүрэндээ бага хүрч байх хэрэгтэй.
Эдгээр энгийн мэт боловч өдөр тутмын эдгээр үйлдлүүд бидний гоо сайхныг үгүй хийхэд ихээр нөлөөлдөг учраас хэрэв танд дээрх зуршил байгаа бол цаашид анхаарч, зайлсхийвэл эрүүл толигор арьсаа удаан хугацаанд хадгалж үлдэх болно.
Нэмэлт зөвлөгөө: Хэрвээ бүсгүй та 25 нас ба түүнээс дээш настай бол үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж, зовхины тостой найзлахыг зөвлөж байна. Учир нь үрчлээ үүссэний дараа бус үүсэхээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг.
Германы Байрсдорф компанийн NIVEA брэндийн үрчлээний эсрэг Q10 тос нь арьсны эсийн түвшинд хүрч эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлснээр таны арьсыг залуу, эрүүл толигор байхад тань туслах болно.
Nivea Q10 үрчлээний эсрэг өдрийн тос Патентлагдсан өдрийн тос нь арьсны эд эсэд коэнзим Q10-ийн ялгаралын хэмжээг идэвхижүүлэх замаар үрчлээтэй дотроос нь тэмцэн арьсыг мэдэгдэхүйц толийлгон татах үйлчилгээ үзүүлнэ. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах SPF 15, UVA шүүгчтэй бөгөөд арьсыг давхар хамгаалснаар дахин шинээр үрчлээ үүсэхээс найдвартай сэргийлнэ. Тогтмол хэрэглэснээр өнгөц үрчлээ бүрэн арилаж, мэдэгдэхүйц үрчлээ 4 долоо хоногийн дотор арилна. |
|
Nivea Q10 үрчлээний эсрэг шөнийн тос Унтаж байх үед илүү үйлчлэл үзүүлэх зорилгоор энэхүү Коэнзим Q10 Plus идэвхтэй нэгдлээр баялаг бөгөөд шөнийн турш арьсны эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхжүүлсэнээр үрчлээтэй дотроос нь тэмцэнэ. Өнгөц үрчлээг хэдхэн хоногийн дотор арилгах чадалтай ба тогтмол хэрэглэсэн үед мэдэгдэхүйц үрчлээг 4 долоо хоногийн дотор арилгах гайхалтай үр дүн үзүүлж чадсан патентлагдсан бүтээгдэхүүн юм. |
|
Nivea Q10 үрчлээний эсрэг зовхины тос Коэнзим Q10 Plus идэвхтэй нэгдлээр баялаг энэхүү зовхины тос нь өдрийн турш арьсны эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхижүүлсэнээр ядаргаанаас үүдэн үүссэн зовхины хавдалт, хөхрөлт зэргийг болон өнгөц үрчлээг арилгах, арьсыг чийгшүүлэх үр дүнтэй үйлчлэл үзүүлнэ. Үр дүн:
|