Хүний нөөцийн бодлого


  1. Өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай идэвхи санаачилга бүхий залуусыг гадаад болон дотоод эх үүсвэрээс хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
  2. Шударга, эрх тэгш, үл ялгаварласан зарчмаар сонгон шалгаруулж ажилд авах
  3. Нано Интернэйшнл компанийн үндсэн хөрөнгө бол манай чадварлаг ажилтнууд юм
  4. Компани нэгдсэн нэг зорилготой бөгөөд түүний төлөө ажилтан бүрийн үүрэг оролцоог таниулж ажиллана.  
  5. Мэргэшсэн өндөр ур чадвартай бүтээлч ажилтныг үр дүнтэйгээр урамшуулна.
  6. Бид багаар хамтран ажиллаж, бүтээлч хандлагыг эрхэмлэнэ. Бид үргэлж шинийг санаачлагч байж, Бид өөрчлөлтөнд үргэлж бэлэн байх ба Компанийн хүний нөөцийн бүхий л процесс ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилна.
  7. Удирдлага болон хувь хүний манлайллыг хангаж, карьер хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх ,Талент менежментийг хэрэгжүүлэн зөв ажилтныг оновчтой ажлын байран дээр өндөр бүтээмжтэй ажиллахад нь хөдөлмөр зохион байгуулалтын зүгээс байнгын анхаарал тавьж ажиллана.      
  8. Ажилтанд Олон улсын Компанид мөн өөр бизнест шилжин ажиллах боломжоор хангах мөн цаашид өсөн дэвших ирээдүйг санал болгоно.
  9. Хувь хүн болон мэргэжлийн үүднээс ажилтан бүрт тохирсон сургалт хөгжлийн төлөвлөгөөг жил бүр гаргаж батлан гадаад дотоодын их дээд сургууль мөн холбогдох сургалт зөвлөгөөн уулзалтад тогтмол хамруулах
  10. Шинэ залуу ажилтнуудыг дэмжсэн дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах
  11. Ажилтан бүрийн ажлын үр дүнд тулгуурласан шудрага өрсөлдөхүйц цалингийн системийг баримталж ажиллана.
  12. Ажилтан бүрийн сэтгэл ханамжийг ямагт анхаарч ажиллах ажилтны нийгмийн баталгааг хангаж ажиллана
  13. Ажилтанд өндөр шаардлага тавихын зэрэгцээ ажилтан бүрийн нэр хүндийг ямагт хамгаалж өндөрт өргөж ажиллах.
  14. Компани даяар соёлч хамтач уур амьсгалыг байнга дээшлүүлэх зорилгоор мотивацижуулах үйл ажиллагааг тасралтгүй хүний нөөцийн албанаас зохион байгуулах
  15. Ажлын байрны стрессийг 0 түвшинд барьж  ажлын байран дахь аливаа дарамтыг гарахаас сэргийлж ажиллана.
  16. Ажилтан бүрийн компанидаа оруулах хувь нэмэрийг тооцон үзэж зөвхөн Нано Интернэйшнл ХХК-ийн зүгээс олгогддог онцгой 17 боломжийг эдлүүлэх
  17. Ажилтныг эрүүл аюулгүй тухлаг таатай орчиноор хангаж ажиллана.