Эрчүүддээ зориулсан шүршүүрт орох 5 зөвлөгөө
Эрэгтэй хүмүүсийн арьс эмэгтэй хүмүүсийн арьстай харьцуулахад байгалиасаа илүү зузаан мөн коллагенаар баялаг байдаг. Харин залуу та байгалиас өгсөн энэхүү арьсны онцлогоо хэвээр нь хадгалахын тулд арьсаа цэвэрхэн, эрүүл байлгах хэрэгтэй.
Залуу таны арьсыг цэвэр цэмцгэр, мөн анхилам сайхан үнэртэй байлгах зориулалттай олон төрлийн бүтээгдэхүүн байдаг ч гэсэн яг өөрт тохирсон бүтээгдэхүүнээ олж хэрэглэхгүй бол хамгийн сайн бүтээгдэхүүн байсан ч тийм ч сайн үр дүн өгч чадахгүй л болов уу.
Тиймээс залуу та зөв бүтээгдэхүүнээ олж хэрэглэн дараах 5 зөвлөгөөний дагуу шүршүүрт орж заншсанаар урт хугацааны туршид эрүүл арьстай байх боломжтой юм шүү.
1. Биеийн дээд хэсгээсээ эхлэн угааж эхлээрэй.
Хамгийн түрүүнд та үсээ угааж хэвшээрэй. Үс болон хуйханд өдрийн турш хуримтлагдсан тослог, хөлс, гуужсан арьс, шороо гээд бүхий л бохирдол өдрийн турш шингэсэн байдаг учраас хамгийн түрүүнд бид биеийн дээд хэсэгт орших бохирдлоосоо салах нь чухал юм.
Шууд биеэ угаачхаад араас нь үсээ угаавал үсэнд тогтсон бохирдол бүхий л биеэр урсан бохирдол үлдэх магадлал өндөр байдаг байх нь. Тиймээс хамгийн түрүүнд та шүршүүрт ороод шууд үсээ угаагаарай.
2. Хэт халуун шүршүүрт орохоос татгалзаарай.
Халуун усанд орох нь нэгэн төрлийн биеийн алжаалыг тайлдаг ч эрэгтэй хүмүүсийн хувьд арьсанд нь тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй байна. Арьсны хамгийн гадна талын давхарга буюу эвэрлэг давхарга нь өдөр тутамд биед наалдаж байдаг нян, бактери, агаарын бохирдол, тоос шороо зэргээс хамгаалах үүрэгтэй байдаг.
Мөн бидний арьсны чийгшлийг гадагш алдахаас хамгаалж байдаг давхарга юм. Иймээс халуун усанд байнга орох нь таны биеийн гадна давхаргыг нимгэлж байдгаас гадна байгалиасаа заяасан коллеганаа алдаж, хуурайшуулж, цаашлаад амархан харшламтгай болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
3. Арьсныхаа төрөлд тохирсон биеийн шингэн саванг сонгон хэрэглээрэй.
Залуу та биеэ хатуу шахмал савангаар угааж болох ч гэсэн орчин үед хүрээлэн буй орчин, цаг уурын байдал, амьдралын хэв маяг гээд бүх зүйл өөрчлөгдсөн учраас биедээ шингэн саванг илүүтэй хэрэглэвэл тохиромжтой юм.
Учир нь хатуу саванг байнга хэрэглээд байхаар арьсны нүх сүв бөглөрч батгаших, тууралт үүсэх зэрэг эрсдэлүүд бий болдог байна. Тийм учраас хамгийн зөв арга бол биедээ тохирсон шингэн савангаар биеэ угааж занших явдаг юм.
Удахгүй хаврын улирал айлчлан ирж арьс ч гэсэн хаврын цагийн хуваарьт шилжин гуужиж, хуурайшиж, чийгшил нэхэж эхэлдэг. Энэ үед нь та илүү их чийгшил өгдөг, арьсны гүнд хүрч цэвэрлэдэг мөн хавар бага зэрэг нозоорох гээд байдаг учраас хурц үнэртэй, сэргээгчтэй биеийн шингэн саванг сонгон хэрэглэвэл тохиромжтой. Мэдрэмтгий арьстай хүмүүс саван агуулаагүй цэвэрлэгч хайхаас гадна анхилуун үнэр, хадгалалтын бодис агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй, учир нь эдгээр нь харшлын урвал үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг юм шүү.
4. Биеээ зориулалтын угаагч ашиглан үрж угаах хэрэгтэй.
Эрэгтэй хүмүүсийн арьсны гадна давхарга эмэгтэй хүнийхтэй харьцуулбал хол давтамжтай гуужиж нөхөн төлждөг. Гэхдээ залуус ихэвчлэн гуужсан үеийг нь мэдэхгүй анзааралгүй орхигдуулах нь элбэг. Хэрвээ тань биеийн арьс ойр ойрхон загатнах, хуурайших, таталдах, шөнө бие амрахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байвал таны арьс гуужиж эхэлжээ гэсэн дохио юм шүү. Энэ үед нь та зориулалтын бие угаагч бага зэргийг ширүүн даавуугаар биеэ сайтар үрж угаах хэрэгтэй ба чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүнээр биеэ угааж цэвэрлэснээр таны арьс бүрэн гуужиж богино хугацаанд нөхөн төлжихөд нь түлхэц болох юм.
5. Xосолсон үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж цагаа хэмнээрэй
Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад шүршүүрт орохдоо зарцуулдаг хугацаа болон сонгон хэрэглэдэг бүтээгдэхүүн нь бага байдаг.
Тэр ч утгаараа тэдэнд зориулж бүтээсэн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн хосолсон үйлчилгээтэй байх нь элбэг. Маш олон төрлийн хосолсон үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд байдаг ч гэсэн зарим бүтээгдэхүүн таны биед тохирч байгаа ч үсэнд тань тохирохгүй хагтуулах, үнэр нь тааламжгүй байх зэрэг асуудал их байдаг. Tиймээс та бүхэн бүтээгдэхүүнээ сонгохдоо чанар, арьсанд тань тохирох байдал, эдийн засгийн хэмнэлттэй байдал зэргийг заавал харгалзан үзэж сонгоорой гэж зөвлөмөөр байна.
"UNILEVER" компаний бүтээгдэхүүн
Албан ёсны дистрибьютер "Нано Интернэйшнл" ХХК
Facebook хуудас: Unilever Mongolia
Холбогдох утас: 99906460