Site Logo Site Logo

НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ НАРТ ГАРЫН БЭЛЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ.


Nano International

Дэлхийн 131 гаруй оронд тархаад буй COVID-19-ийн халдвар Монгол улсад сүүлийн 7 хоногуудад нэмэгдэж бид хамтдаа улам илүү их хичээх цаг тулгараад байна. Халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 10,218 гэж бүртгэгдээд буй энэ цаг үед фронт дээр ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм багагүй хэрэгтэй байгаа билээ.  Дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг Юнилевер, Германы арьс арчилгааны Beiersdorf компаниудын албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой байдлын тэргүүн эгнээнд, гэр бүлээсээ олон хоног тусгаарлагдан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй Нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийн нийт 150 гаруй эмч, сувилагч нарт сэтгэлийн дэм болгон гарын бэлэг бэлэглэлээ.

Нано интернэйшнл ХХК-н хамт олны зүгээс “Эрдэнэт хүний төлөө цаг наргүй ажиллаж, цар тахлын эсрэг ард олноо хамгаалж байгаа нийт албан хаагчид-даа” гүнээ талархал илэрхийлье!

Nano InternationalNano International