БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ЮНИЛЕВЕР БИЗНЕСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Б.ӨНӨБОЛД


Нано интернэйшнл-н залуучууд хэрхэн ажилладаг вэ? Нийтлэлээрээ удаан уулзсангүй шүү! 

Энэ удаагийн нийтлэлийн зочноор Нано интернэйшнл ХХК-д 6 дахь жилдээ ажиллаж байгаа, Reckitt Benckiser компанийн төлөөлөгч мөн КИКБОКС-н хотын аварга Б. Өнөболд-ыг урьсан юм. Тэрээр бакалавраа ХААИС-н Бизнесийн эдийн засгаар, ОХУ-д Экономик менежментээр хамгаалан төгсжээ. Ингээд дистриьбютер компанийн нэгэн амин сүнс болсон харилцагч компанийн харилцаа холбоо гэх чухал хариуцлагатай ажлыг эрхэлж буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Nano International

Байршил: Улаабаатар, Монгол

Албан тушаал:

  • НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн Юнилевер Ахлах менежер
  • RECKITT BENCKISER LLC HyHo & Health Care – Монгол дахь төлөөлөгч,

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Найрсаг харилцаа, тууштай зүтгэл.

Хэрэглэдэг гар утас: Iphone 11 ProMax

Хэрэглэдэг компьютер: Dell I5

Сошиал хуудас: Uunuu Unubold/Facebook.com/

 

1. ТАНЫ АЖЛЫН НӨҮ- ХАУ ЮУ ВЭ?

Миний хувьд маш их хүнтэй харилцдаг бөгөөд томоохон групп компаний ерөнхийлөгчидөөс авхуулаад  олон төрлийн албан тушаал, статус бүхий хүмүүстэй харилцах шаардлагатай болдог тул маш олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг шаарддаг. Жишээлбэл: Танин мэдэхүй, Урлаг Спорт, Эрүүл мэнд, Дэлхийн ба Дотоодын зах зээл, Өрсөлдөгч байгууллагууд гэх мэтчилэн  ерөнхий мэдлэг мэдээлэл шаардагддаг. Хүн бүрт нэг сул тал ба давуу тал байдаг тул  албан харилцааг эхлүүлэхдээ тухай хүний сонирхолд тулгуурлан харилцааны эхний алхмаа амжилттай хийснээр, үргэлжлүүлэн ажил маань цаашаа явагддаг. Аль болох инээмсэглэлээр эхлэж, нийтэч найрсаг харилцаагаар үргэлжлүүлэн, эсрэг тал буюу харилцагчаа өөрийн маняврт оруулан ажиллахыг хичээдэг. Өөрийнхөө зорьсон ажлаа бүтээхийн тулд бүхэл төрлийн хэв маягт орж уян хатан хөрвөж ажилладаг гэх үү дээ.

Nano International

2. ТАНЫ ТҮГЭЭМЭЛ АШИГЛАДАГ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Бизнес орчинд: Whatsapp; Viber; CamScanner; Skype;

Чөлөөт цагаар: NBA; One Championship; Youtube; Facebook.

3. ТА АЖИЛЛАДАГ САЛБАР БОЛОН АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛВЭЛ?

FMCG зах зээл,  борлуулалтын салбар бол 2 төрлийн цагаар ажлыг хэмждэг тулааны талбар. /Өөрөөр хэлбэл In House time & In Market time  – Зах зээлд өнгөрүүлж буй хугацаа/

     Түрүүн дурьдсанчлан миний ажлын гол онцлог бол төрөл бүрийн харилцагч нартай уулзалтаар эхэлдэг тул харилцагч байгууллага, худалдааны цэг болон төрөл бүрийн оффис дээр өнгөрүүлж,  гадаад орчинд ихэнх цагаа зарцуулдаг гэсэн үг. Ажиллах орчин маань яг л тулааны талбар шиг байдаг.  Хэлж буй үг,  өгч буй албан бичиг, шийдвэрлэж буй асуудал бүр  маш олон хүний хүч хөдөлмөр цаашилбал компаний бодлоготой холбоотой байдаг учир ялагдал хүлээх эрх байдаггүй.

4. ЦАГАА ХЭМНЭЖ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

    Цаг хэмнэх гэхээс илүүтэйгээр аль ажил нь хамгийн чухал нэн тэргүүнд хийх хэрэгтэй вэ? гэдгийг ангилан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл аль ажлыг хийхэд ямар үр дүн, хир том нөлөөтэй вэ гэдгээс нь шалтгааж дэс дараалалтай эрэмбэлдэг. Ер нь бол ганц хүн бол хаана ч ямар ч замаар явахад тийм хэцүү биш харин тухайн замыг засчихвал олон хүн саадгүй алхдаг болохоор аль чухал олон хүнд хамааралтай ажлаас хурдтай эхлэдэгээрээ нэг төрлийн цаг хэмнэдэг арга нь юм болов уу.

5. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

   Ерөнхийдөө  их уламжлалт аргаар... дэвтэртээ бичиж тэмдэглэж, хийсэн ажил, таскуудаа дугуйлан тэмдэглэдэг. Тэмдэглэсэн ажлаа удаан хугацаанд шийдвэрлэхгүй явах маш дургүй. Дор дор нь хийгдэх ажлуудаа гүйцэтгээд, нөгөө талаас хугацаа шаардах ажлаа зорилт, үйл ажиллагаа болгоноор нь задлаж том зургаар нь тэмдэглэх дуртай.

Nano International

 

6. ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

   Soft skill. Бизнесийн салбарт хамгийн хэрэгтэй ур чадваруудын нэг бол Soft skill. Тэр ч утгаараа 6 жил борлуулалтын салбарт ажиллаж байгаагийн хувьд харилцагчтай тохиролцох, зохион байгуулах, уриалах, ямар нэг зүйлийг санаачлах гэх мэт ажлуудыг гүйцэтгэхдээ гаргууд гэж болно шүү. /Инээв/ Харилцаа гэдэг зүйл хүн бүрийн өдөр тутмын ажлын болон хувийн амьдралд хамгийн чухал зүйл учраас хүн бүртэй нийтэч найрсаг харилцааг үүсгэхдээ сайн гэж хэд хэдэн хүнээс өөрийн тухай дүгнэлт сонссон. /Инээв/

Nano International

 

7. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Тулаанд түрүүлж зөв байрлалаа эзэлсэн нь ялах магадлал их байдаг шиг зах зээлд өөрсдийн байр сууриа зөв байрлалд эзлэх нь чухал. Тиймээс харилцагч нартай маш сайн нягт нямбай харилцаатай байхыг нэн тэргүүнд зорилгоо болгодог.  Харилцагч нарыг хариуцан ажиллах нь хэрхэн яаж компанийн бодлогыг харилцагчийн бодлоготой уялдуулан харилцан үр дүнтэй ажиллах вэ? Гэдгээс асуудал үүсч, тулгарч эхлэнэ.

       Гэхдээ тухай бүртээ бэрхшээлийг давж ажлаа гүйцэтгэх тусам надад нэг танил, нэг хүрээлэл, нэг сургамж, нэмэгддэг. Тиймээс сурч буй, сурсан бүх зүйл маань надад эерэг хандлагыг бүрдүүлж байдаг.

8. ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨӨГӨӨ ?

Яг одоогоор Unilever бизнес дээр маш том маркетингийн компанит ажил зохион байгуулагдах гэж байгаа тул бүх цэгт, бүх харилцагч дээр, байр сууриа нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн Английн Reckitt Benckiser компанийн бүтээгдэхүүн байршуулалт,  худалдааны цэгийн мерчандайзинг сайжруулах гэх мэт ажлуудад төвлөрч байгаа.

9. ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ТОП 5 ДУУ НЭРЛЭЭЧ ГЭВЭЛ?

Орос Поп, Хуучны Хип Хоп, Алтернатив хөгжим сонсох дуртай.

 10. ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ, ЯАГААД УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоогоор....

  • Сорхугтани Бэхи – Бямбаагийн Сарантуяа
  •  Хэлэлцээр хийх урлаг – Жорж Росс гэсэн ном уншиж байгаа.

Миний сонирхол бол Түүхийн болон танин мэдэхүйн ном унших дуртай. Учир нь түүхийн номонд бүх төрлийн стратеги, бодлого, харилцаа, менежмент гээд бүх зүйлс нэг дороос сургамжтай зүйлс их байдаг.

Nano International

11. ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛВОЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ ЗАН ЧАНАР НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

  Ажил мэргэжлийн хувьд бол маш нээлттэй хүн. Нээлттэй гэхээс илүүтэй нийтэч, нөхөрсөг хүн. Хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим нь хүн хэзээ ч,  ямар ч нөхцөл байдалд ороход түүнээс гарах сэтгэлийн тэнхээ болон танилийн хүрээ байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс миний нийтэч, нөхөрсөг зан чанар өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд их нөлөөлдөг шүү!

Nano International

12. ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Бага насны хүүхдүүдтэй учир 22:00 гэхэд унтахыг эрмэлздэг. Тэд нар маань намайг л дагана шүү дээ. Өглөө 06:00-д босдог. Гэрийнхнээсээ түрүүлж сэрж дасгал, хөдөлгөөн хийж тухайн өдрөө эрч хүчтэйгээр эхлүүлдэг.

13. АМЬДРАЛДАА ХИЙЖ БАЙСАН ХАМГИЙН ТОМ СОРИЛТ ЧИНЬ ЮУ БАЙСАН БЭ?

Энэ маш сайхан асуулт байна.  Одоо бодох нь миний хамгийн том сорилт бол миний бүтэлгүйтэлүүд байсан юм болов уу. Бүтэлгүйтэл бүхэн маань надад сургамж болон үлдсэн байдаг.

    Хамгийн сүүлчийн сорилт маань УБ хотын VICTORY FIGHTING CLUB-ийн нэрэмжит тэмцээн байсан юм. Тус тэмцээн маань Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдсан болохоор маш том сорилт байсан. Түүндээ ялалт байгуулсандаа маш их баяртай байна.

14. ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж урам зоригоо гэр бүлээсээ авдаг.  Зэмлэл шүүмжлэлийг ээжээсээ авч, эрч хүчийг Спортын клуб-ээсээ авч байна даа. Метрополитан статустай хотод амьдарч буй хүмүүсд ямар нэгэн байдалаар стресс үүсэж байдаг.Тиймээс КИКБОКС-ийн спортын төрлөөр хичээллэдэг.  Өөрт хуримтлагдсан бүх стресс ядаргааг тайлж,  хөлсөө урстал,  гараа атгах чадалгүй болтол бэлтгэл хийх маш гоё.

СПОРТЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИВАЛ...... Та Боксын ринг дээр гараад зүгээр зогсох уу? Зүтгээд дайрах уу? Гэсэн 2 сонголттой тулна. Та зүгээр зогсож хамгаалах тусам таньд ирэх цохилт ихсэж, таны мэдрэх өвдөлт нэмэгдэнэ. Харин та Сөрж дайраад өөрийнхөө төлөө тэмцэх юм бол тань руу чиглэсэн довтолгоо багасаж өөрийн байр сууриа хадгалж таньд ялах боломж гарч ирнэ. Ринг буюу дэвжээнд таныг хамгаалах, таны төлөө зүтгэх хүн бол зөвхөн та өөрөө.  Өөр хэн ч таны өмнөөс таныг хамгаалахгүй. Тэгэхээр энэ нь яг таны амьдралд зүтгэж байгаатай ижил юм.

Nano International

15. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хамгийн сайн зөвөлгөө нь миний гаргаж байсан алдаанууд. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ухаантай хүн бусдын алдаан дээрээс, Тэнэг хүн өөрийн алдаа дээрээ суралцдаг гэж гэхдээ энэ ишлэлийг няцаах зүйл бол алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Гэхдээ Бусдын алдааг давт гэж байгаа юм бол биш шүү.

       Мөн ахийнхаа хэлсэн зөвлөгөөг ажил амьдралдаа их хэрэгжүүлэхийг хичээдэг. “Хүний өөрийн гэж аливаад хандах хэрэггүй чадах зүйл байгаа бол шууд хий чадахгүй зүйл тохиовол чадахын төлөө зүтгэ битгий бууж өг”.

Nano International

16. ӨӨРИЙГӨӨ 3 ҮГЭЭР ТОДОРХОЙЛВОЛ?

Сониуч, Нийтэч нөхөрсөг, Сэргэлэн.

17. НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИД АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

   Маш гоё залуу үе тэнгийн  эрч хүчтэй, хамт олон дунд сурч хөгжих, туршлага хуримтлуулах, бүрэн бололцоогоор хангагдсан. Тус компаний үйл ажиллагаа явуулж буй салбар нь үргэлж хүнээс хурд, хөрвөх чадварыг шаарддаг учир их зүйлийг сурах боломжтой. Бас миний гар бие оролцсон зүйлийг хүмүүсийн хэрэглээнд байдаг гээд бодохоор бахархах сэтгэгдэл төрдөг.

Nano International

Урилга хүлээн авч оролцсонд баярлалаа. Залуустаа хандаж уриалах үгс байвал:

“Чадах зүйлээ чинийх минийх гэхгүйгээр хийж, Эергээр харж сэтгэж бусдыгаа дэмжиж урагшилцгаая! 

Нийтлэгч: Ц.Номин-эрдэнэ

Nano International