БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ М. ТӨГӨЛДӨР


    Өнөөдрийн дугаартаа бид Нано Интернэйшнл компанид ажилладаг залуу манлайлагчдын нэг Ерөнхий нягтлан бодогч М.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрээр Мандах бүртгэл дээд сургуулийг Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага чиглэлээр төгсөж, мэдлэг чадвараа ахиулан Удирдлагийн академийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгсөжээ. Эзэмшсэн мэргэжилдээ тун сахилга баттай, дундрашгүй эрч хүчтэй, найрсаг харилцаатай М.Төгөлдөрийн ярилцлагыг хамтдаа сонирхоцгооё!

Nano International

Байршил: Монгол, Улаанбаатар хот WW-center 7-н давхар

Албан тушаал: Ерөнхий нягтлан бодогч

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хүндэтгэлтэй харилцаа, хариуцлага, манлайлал

Хэрэглэдэг гар утас: Iphone 7plus Хэрэглэдэг компьютер: Dell , Ipad air

Сошиал хуудас: Instagram: tuuk_m

1.    ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Аливааа амжилттай ажлын үндэс бол нэгнээ хүндэтгэсэн ойлгомжтой харилцаа гэж боддог. Тиймдээ ч албан тушаал гэхээсээ илүү хувь хүнийг нь хүндэтгэж тухай хүнийхээ байр сууринаас бодож үзэхийг хичээдэг. “Хүний итгэлийг олох амархан түүний өгсөн итгэлийг дааж явах хэцүү гээд үг байдаг”. Энэ үгийг их бодож хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн байх гэж их хичээдэг дээ.

2.    ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлын орчинд: Microsoft office, SAP business one client, Sticky notes

Харилцаа мэдээлэл солилцохдоо: Whatsup, Workplace, Viber

Чөлөөт цагаараа: Netflix, Youtube, Books, Instagram-г түлхүү ашигладаг

Nano International

3.    ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Юуны түрүүнд анх төрж  байсан сэтгэгдлээ хуваалцая гэж бодлоо. НАНО ИНТЕРНЭЙШНЛ компанид анх төрсөн өдрөөрөө ажилд орж байжээ өнөөдрөөс яг 1 жилийн өмнө юм байна. Санхүүгийн албаруу ороход олон хүн суусан давчуу чимээтэй холдмоор орчин шиг санагдаж байсан. Борлуулалтын компаний 1-р улиралын сарын сүүл өдрүүд болохоор аргагүй юм байна лээ. Утгаараа л бүхнээс түрээнд гэсэн уриан дор хичээж ажиллаж байгаа хүрээлэл угтаж авсан даа. Ажлын орчноо дүрсэлнэ гэвэл би цайз гэж хэлнэ хана болгоныг нь зузаан падааны цаасаар давхарлаж босгосон цайз. Бидний өдөр тутмын ажил аливаа тайлан мэдээлэл бүгд цаастай холбоотой байдаг. Цайз дотроо албаараа сууж компаний санхүүгийн мэдээллийг хадгалж бусад алба нэгжийн ажлыг саадгүй тогтвортой явуулахад шаардлагатай санхүүгийн тайлан тооцоо мэдээллээр хангах бас эргүүлээд санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж хамгаалдаг.

4.    ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Санхүү бүртгэл, төлөвлөлтийн ажил бол тогтмол хийгддэг бүртгэлээс гадна гэнэтийн шийдвэр гаргаж түргэн шуурхай мэдээллийн урсгалыг шаарддаг мэдээж тэрхүү мэдээлэл маань үнэн зөв  байх нь чухал. Тиймээс богино ажлын цагт өндөр бүтээмжтэй ажиллахын тулд цаг хэмнэх өөрт тохирсон арга барилаа олох хэрэгтэй гэж боддог.”Сайн төлөвлөгөө бол бүхнийг хэмнэдэг цаг, мөнгө, эрсдэл гээд л....” Миний хувьд өдөр тутмын ажилдаа шатласан жагсаалт гаргаж яаралтай чухал гэсэн ажилдаа бүрэн төвлөрч гүйцэтгэдэг. Ер нь бол онгод оруулах гэхиймуудаа /инээв/. Хичнээн сатаарсан ч за одоо хийе гээд шууд төвлөрч чаддаг маань төлөвлөсөн ажлаа үр дүнтэй гүйцэтгэхэд тус болдог гэж боддог.

5.    ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хуучинсаг санагдаж магадгүй ч дэвтэр дээр бичдэг. Өмнө хэлсэнчлэн гэнэтийн ажил их байдаг болохоор хийх ажлуудаа ерөнхийд нь зураглал гаргаж тэмдэглэдэг 7 хоногоор, сараар. Ихэвчлэн гүйцэтгэсэн ажил болон тухайн өдрийн онцлох зүйлсээ оройдоо бичиж тэмдэглэдэг ингэх нь дараагийн хийх ажлынхаа зураглалыг гаргахад маань их тус болдог

6.    ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Аливаа зүйлсийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийж төлөвлөхдөө сайн. Өө бас хоолыг бол үнэхээр хүсэж дурлаж хийдэг юм байна. /Инээв/

7.    ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон хүн сонгож суралцдагч тийм ч их хүн миний мэргэжилээр ажилладаггүй. Ялангуяа эрэгтэй хүн. Хувь хүнээс их зүйлсийг шаарддаг ажил л даа сахилга бат хариуцлага болон үнэнч шударга байдал бол зайлшгүй нэг хэсэг. Мөн сайн сонсогч, зөвлөгч байж заримдаа бүр өөрт баймааргүй муухай ааш ч гаргах хэрэг гардаг. Энэ бүхний зорилго нь үнэн зөв тооцоолол, тайлагнал санхүүгийн эрсдэлээс хамгаалахад оршдог доо. Эерэг тал гэвэл аливаад тооцоотой, хариуцлагатай болдог. Тооцоотой гэдэг нь нарийн гэсэн үг биш шүү /Инээв/. Бэрхшээж гүйцэтгэж үл чадах зүйлтэй одоогоор тулгараагүй байна. Ямар ч саад бэрхшээл байсан хамт олон, удирдлагатайгаа ярилцаж зөв гарцыг олж шийдвэрлэж чаддаг.

Nano International

8.    ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

2017 , 2018, 2019 оны Нано интернэйшнл ХХК –н болон харилцан хамааралтай компаниудын санхүү татварын тайлан дээр дүн шинжилгээ  хийж харилцагч банк санхүүгийн байгуулагуудтай хийгддэг дотоод ажил дээр төвлөрч ажиллаж байна.

9.    ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ямар ажил хийж байгаагаасаа л шалтгаалдаг даа. Илүү төвлөрөл шаардсан ажил хийж байгаа үедээ бол сонсддоггүй. Илүү цагаар суух зэрэг эрч хүч шаардсан ажилтай байх үедээ эрч хүч авдаг дуунуудаасаа сонсоод ажилладаг.  Би өөрийгөө хөгжимд дурлагч гэж хэлж чадах байхаа яг тэр гээд чиглэл жанр гэж сонгож сонсохгүйгээр үг ая нь таалагдвал хуучны, шинэ, хипхоп, рок гэлтгүй бүгдийг сонсдог. /Инээв/

10.    ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Номыг багаасаа л шимтэж уншдаг байсан одоо бодохнээ зурагт үзэх цаг бага олддог байсантай ч холбоотой байж магадгүй. Дуртай өврийн ном гэдэг шиг үе үе эргүүлж уншдаг ном гэвэл Чойномын Сүмтэй будрын чулуу гээд шүлгийн дэвтэр бий. Харин яг одоо гэвэл Татварын мэргэшсэн зөвлөх цолоо авах гээд бэлдэж байгаа болохоор санхүүтэй холбоотой хууль, санхүүгийн онолын номыг шүлгийн дэвтрийн оронд уншиж сууна даа. Шалгалтаа дуусгаад уншихаар төлөвлөсөн номууд зөндөө байгаа.

Nano International

11.    ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Яг сонгоод ийм хүн гэж хэлэхэд хэцүү юм байна. Тухайн нөхцөл байдал орчноосоо л шалтгаалж биеэ авч явдаг. Ер нь итгэл даахуйц хүн байх гэж хичээдэг. Аливаа харилцаанд нээлттэй ярьж, сонсож нэг нэгнээ сайн ойлгож цаашлаад итгэх итгэл төрж байж ажил амжилттай эхлэнэ. Чухал асуудал тулгарсан, төвлөрөх шаардлагатай үедээ аль болох ганцаараа байхыг илүүд үздэг өөрийнхөө бодол, өөрийнхөө хүслийг сонсохыг хичээдэг гэж хэлж болох юм.

Nano International

12.    ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Амьдралын зөв дадал болон тогтсон хэмнэлтэй байхыг их хичээдэг л юм. Бас яг өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйл гэж байх юмаа. Ер нь оройны цагыг гэр бүлдээ өглөөний цагийг өөртөө болон ажилдаа зарцуулахыг хичээдэг.

13.    ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чимээгүй тав тухтай орчинд ганцаараа эсвэл өөрийн цагаа зориулах үнэ цэнэтэй хүмүүстэйгээ хамт байхыг илүүд үздэг. 

14.    ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл ээжийнхээ зүтгэлтэй зангаас маш их урам зориг авч өөрийгөө илүү дайчилдаг. Надад эрхэм хүсэл бий тэрийгээ өглөө болгон санаж түүнд хүрч биелүүлсэн байгаагаар төсөөлсөн тэр мэдрэмжээсээ урам зориг авдаг бас хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг хараад үүнээс илүүг чадна гэсэн эрч хүчийг олж авдаг. .

15.    ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хамгийн сайн зөвлөгөө бол миний хувьд туршлага гэж хэлнэ буруутаж байсан алдаа, бүтэлгүйтэж байсан шийдвэрүүд маань үг үйлдээс илүү надад нөлөөлж үнэ цэнэтэй сургамж болсон.

16.    НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИД АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

Тав тухтай ажиллах орчин Эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллах эрмэлзэлтэй чадварлаг залуу хамт олон байна. Мөн түүнчлэн хурдацтай өсөж байгаа компани, ажилчдаа дэмжиж урамшуулах, хүний нөөцийн бодлого зэрэг давуу талууд олон  бий.

Nano International

Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.