Site Logo Site Logo

“АДИЛАКС КОМПАНИ“ НАНО ГРУППТ НЭГДЛЭЭ


Монгол Улсад ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж, нийт ажиллагсдын 88 орчим хувийг ажлын байраар хангадаг гэсэн тоо баримт байна. Хувийн хэвшлийнхэн ажил олгодог, улсын төсвийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг гол салбар юм. Бизнесийн орчинд нөлөөлж буй нөлөөллөөрөө ч хувийн компаниуд тун өндөрт жагсдаг. Энэ бизнесийн орчинд энэ онд олон өөрчлөлтүүд гарах төлөвтэй байгаа ба  бүхий л төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг олон сорилтууд, олон өөрчлөлтүүд хүлээж буй гэж мэргэжилтнүүд дүгнэсээр байна.

Nano International

   Монголын бизнесийн салбарт тэртээх 30 гаруй жилийн өмнө үүсэхээс эхлэн ажилласан Адилакс компани үйл ажиллагаагаа Нано групп рүү шилжүүлжээ. Санлайтаар аяга тавгаа гялалзуулаарай, найрлагандаа 100% чийгшүүлэгч тос агуулсан Даав саван зэрэг олон рекламаараа хэрэглэгчдийн танил болсон олон бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж байснаар нь хэрэглэгчид андахгүй. Дэлхийд гэр ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Юнилевр компанийн Монгол дахь албан ёсны дистрибъютерээр ажиллаж байсан Адилакс компанийн гол бизнесүүдийг ийнхүү Нано групп шилжүүлэн авснаар импорт худалдааны салбарт тэргүүлэгч болох байр сууриа бататгажээ. Бүхнээс түрүүнд, өндрөөс өндөрт уриатайгаар ажилладаг нийт 1,200 гаруй ажиллагсадтай Нано Групп нь импорт худалдааны Нано Интернэшнл, хувцасны жижиглэн худалдааны Нано Фэшн, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын Ремакс, конвенинс дэлгүүрийн сүлжээ Сиркл К зэрэг компаниудаас бүрддэг групп компани юм.

      Импорт худалдааны Нано Интернэшнл компани бидний хэзээний өдөр тутмын хэрэглээ болсон Лэйс Чипс, Чупа Чупс чихэр, Ментос бохь, Нивеа гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Сёосс, Фа үс болон арьс арчилгаа, Лоакер өрмөнцөр, Нутрилон хүүхдийн тэжээл, Ваниш толбо арилгагч, Аквафреш , Сенсодин ам арчилгааны бүтээгдэхүүн, Меррис хүүхдийн живх зэрэг 3,600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг ба Монгол орныг хамарсан 8,500 гаруй жижиглэн худалдааны цэгт бараагаа хүргэдэг томоохон логистик түгээлтийн сүлжээтэй компани бөгөөд Адилаксын бизнесийг шилжүүлэн авснаар Даав, Вазелин арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, Кэмэй, Люкс савангууд, Липтон цай зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэх боломжтой болжээ.

http://www.nanointernational.mn/

http://www.circlek.mn/

http://www.remax.mn/