Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? UNILEVER БИЗНЕС НЭГЖ ХАРИУЦСАН БРЭНД, МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Б.ГАНХҮСЭЛ


Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ энэ удаагийн дугаараар бизнес, борлуулалтын салбарт тун амжилттай яваа нэгэн ментор бүсгүй болох Unilever бизнес нэгж хариуцсан Брэнд, Маркетингийн Ахлах Менежер Б.Ганхүсэлийг уриж ярилцлаа. Тэрээр 2010 онд Мандах Бүртгэл Их Сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж, 2011 онд Энэтхэг улсын ST Hopkins College of Management сургуулийг Бизнесийг удирдлага, Нягтлан бодох бүртгэлээр магистрын зэрэг горилож төгсжээ. Монгол улсдаа ирээд Нано Интернэйшнл компанид 2015 онд брэнд менежерийн албан тушаалаас гараагаа эхлэн амжилттай ажиллаж өдгөө Дэлхийд алдартай Unilever компанийн Dove, Rama, Camay, Lux, Baby dove, Dove men, St.ives, Knorr зэрэг олон олон брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлж харилцагч, хэрэглэгчдэд хүргэх хүндтэй ажлыг эрхлэн яваа нэгэн билээ. Түүний ноу-хоу чухам юу болох хэрхэн бүтээмжтэй, амжилттай ажилладаг талаар хамтдаа сонирхоцгооё!

Nano International

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Unilever Бизнес нэгж хариуцсан Брэнд, Маркетингийн Албаны ахлах менежер Б.Ганхүсэл

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Долоо хэмжиж нэг огтол! гэхдээ хамгийн хурдан шуурхай...

Хэрэглэдэг гар утас: I phone red 7 plus

Хэрэглэдэг компьютер: Dell-I5

Сошиал хуудас: Facebook- Ganhusel Huslee

Instagram-Xvskv

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Манай салбарын бизнес үргэлж хурдтай ажиллахыг шаарддаг. Миний хувьд ч гэсэн бусдаас хурдан шуурхай, бүтээлч, сэтгэлээсээ ажилдаа хандаж ажилладаг. Наана байгаа бэрхшээл бус цаана байгаа үр дүнг илүүд үздэг гэх үүдээ.

Nano International

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Манай компани дэлхийд алдартай Unilever компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид, харилцагчиддаа үнэ цэнийн хамт хүргэн ажилладаг ба тэр ч үүднээс гадаад харилцагч нартайгаа ихэвчлэн WhatsApp application-р харилцдаг, мөн өдөр тутамдаа Microsoft-ын программууд дээр ажиллаж өнгөрөөнө. Ажлын бус цагаар Instagram, Facebook гэх мэт нийгмийн сошиал платформуудыг хэрэглэдэг.

Nano International

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Миний хувьд олон улсын байгууллагын хэд хэдэн оффис-т зочлож үзсэн. Орчин үеийн тохь тух бол мэдээж бүгдэд нь байсан  ( Mанай оффис-т ч байгаа ) инээв. Гэхдээ хэзээ ч орж үзээгүй хүнд хүртэл бүх зүйлс нь тодорхой байхаар алхам тутамд хана болон бусад газарт зааварчилгаа /guide/ өлгөгдсөн байдаг юм билээ. Тэгэхээр дөнгөж орж ирж буй зочинд ч танихгүй орчин биш танил дулаан уур амьсгал төрүүлэх нь өөртөө итгэлтэй байх мэдрэмж төрдөг. Мөн хамгийн гол сэтгэгдэл төрүүлсэн нь ажлын хамт олны уур амьсгал байсан шүү. Сүүлийн үеийн оффис-т Стресс тайлдаг өрөө трэнд болоод байгаа юм билээ. Тэр талаар судалж байгаад компанидаа хэрэгжүүлэхээр талаар нууцхан бодож явдаг даа. (инээв)

Nano International

 Nano International

Nano International

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Эхлээд юу хэрхэн хийхээ дотроо төсөөлөн төлөвлөөд, анхаарлаа төвлөрүүлж яс суугаад дуустал нь боловсруулалт хийхэд анхаардаг.

Nano International

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлынхаа төлөвлөгөө, жагсаалтыг ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэнэ. Харин өдөр тутмын төлөвлөгөөгөө өглөө нь note цаасан дээр тэмдэглэн өмнөө нүдэнд тусахуйц байрлалд нааж дууссан ажлаа дугуйлаад явдаг. Дуусаагүй бол дуусгаж байж харина даа. Нэг төрлийн өөрийгөө хурцлах, хурдтай ажиллах арга барил ч юм уу даа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хоол хийх дуртай. Гэхдээ нэг хэвийн биш олон төрлийн, сонин содон, амтлаг эсвэл бүр өвөрмөц амттай ч хоол хийх дуртай. Амралтын өдөр болгон гэр бүлээ өөрийн гараар хийсэн амттай хоолоор дайлдаг. Бүсгүй хүн болохоор үйлэнд уран гэдэг шиг юм оёж, хатгахдаа сайн. Ер нь багаасаа л бүх төрлийн гар урлалд дажгүй авьяастай, уран зургийн дугуйланд хүртэл явдаг байлаа. Аливаа зүйлсийн донжийг олж тааруулахдаа сайн. 

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний ажлын онцлогийн эерэг зүйлс нь дотоод болон гадаад харилцааны ур чадвар их шаарддаг, хурдан өшөө илүү хурдан байнгын хурдан шаламгай байж ямагт өрсөлдөгчөөс түрүүлж хөдлөх хэрэгтэй. Цаг хугацаа үнэ цэнийг өдөр бүр мэдэрч байдаг ажил шүү дээ. Гэр бүл, баг хамт олон, харилцагч болон хэрэглэгч нарт миний, бидний хийсэн бүтээсэн зүйл тодорхой хэмжээгээр HAPPINESS өгч байвал түүнээс таатай мэдрэмж авдаг. Бэрхшээлийн хувьд заримдаа гэр бүлдээ илүү их цаг зав зарцуулж амждаггүй. Цаашид цагийн менежментээ сайжруулна даа. 

Nano International

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

4-р сарын Action Plan –аа алхам бүрээр нь төлөвлөж багынхандаа танилцуулахаар ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Дуртай шүү. Ихэвчлэн:  Jazz, Soul, Blues, New Blues, Hard Rock, Soft Rock, Metal Rock, Heavy Metal, Alternative гээд амьд хөгжмийн хамтлагуудад илүү дуртайдаа.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

  •  Хүний хөгжил ба сэтгэл зүйн зөвлөгөө
  • Хүүдээ бичсэн захидал-Батжаргалын Батбаяр

Nano International

  • The life-changing magic of tidying up-Marie Kondo зэрэг 3 номыг уншиж байна. Япон эмэгтэй Marie Kondo-ийн Эмх цэгцтэй байх талаарх зөвлөгөө сүүлийн үед их трэнд болж байгаа бөгөөд би ч мөн түүний зөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээр судалж байгаа.

Nano International

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Одоо бол нээлттэй нь илүү хувийг эзэлнэ. Ажил маань ч олон хүнтэй харилцах, харилцааны тал дээр явагддаг тул хувь хүнийхээ хувьд илүү нээлттэй байхыг нь илүүд үздэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Аль болох тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрэх амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлдөг гэж боддог. Ихэвчлэн 23:30-06:30 цагийн хооронд унтаж амардаг даа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын бус цагаар гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг эрмэлздэг. Тэгэхээр гэрээс л олж болох болов уу даа. 

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Удирдагч захирлууд болон гэр бүл, найз нөхөд, түүхэн болон одоо үеийн алдар-тангууд, энгийнээс амжилтанд хүрсэн хүмүүс зэргээс эрч хүч, урам зориг авдаг даа. Хамгийн сүүлд аавынхаа охиндоо итгэх итгэлээс том урам зориг авсан санагдаж байна. Жижиг гэлтгүй өдөр тутамдаа бусдаас авдаг урмын үгс мөн эрч хүчийг минь улам нэмдэг шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Найзтайгаа 13 жилийн өмнө “Өрсөлдөгч гэж хэн бэ?” сэдвийн талаар хэлэлцэж байсан маань одоо бодоход миний амьдралдаа хэрэгжүүлж ирсэн нэг зарчим өөрөөр хэлбэл тухайн үедээ зөвлөгөө болж байжээ. Би хажууд байгаа найзтайгаа хамтрагчтайгаа цаашилбал Монгол улсад мөр зэрэгцэн амьдарч байгаа үе тэнгийн залуус нартай огтхон ч өрсөлддөггүй харин тэднийг аливаа зүйлд үргэлж урам зоригоор дэмждэг сайн байвал бахархаж дутмаг зүйл дээр нь зааж сургаж дэмжихийг илүүд үздэг. Харин миний өрсөлдөгч бол дэлхийн аль нэг өнцөг буланд амжилт гаргаж яваа нэг үе тэнгийн нэгэн гэж хардаг.

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.